понедельник, 22 декабря 2008 г.

Daily News deer garsan MAHN-n baga hurliin tuhai

По мнению натуралистов, женщины — это лучшая часть природы.

Более важное правительство глубже понимает неважное состояние народа

Кто распространяет слухи, тот отбросил добродетель.

МАХН-ын YII Бага хурал намынхаа ээлжит Их хурлаа товлосноор єчигдєр тєгслєє. Гэхдээ МАХН-ын энэ удаагийн хурал ердєє л дє­рєв­хєн хvний удирдлага дахь тоглолтоор єндєрлєж байгаа нь энэ. Хурал хоёр дахь єд­рийн­хєє шєнєєс эхлэн сан­аанд оромгvй тог­лолт­уудаар єрнєсєн бєгєєд эндээс хоёр­хон хvн од шvvр­лээ. Тэд бол МАХН-ын Ерєн­хий нарийн бичгийн дарга С.Баяр болон "Онц их хурлын тєлєє" хєдєл­гєєний тэргvvн Т.Гантулга нар байлаа. Энэ тухай дэлгэрэнгvй єгvvлье.

Бага парламент хоёр дахь єдрийнхєє vдээс ємнєєс эхлээд намын дарга М.Энх­болд, жигvvрийн Ц.Оюун­баатар нарын илтгэлийг тойр­сон шvvмжээр vр­гэлжилж байсан. Нийтдээ 88 хvн vг хэлсэн нь хурлыг нэлээд сунж­руулж, гишvvдийг зал­хааж эхэлсэн аж. Vг хэлэх хvмvvсийн тєгсгєлд УИХ-ын гишvvн У.Хvрэлсvх байсан бє­гєєд тvvнийг Ерєн­хийлєгчийн эсрэг хатуу vг хэлнэ гэсэн таамаг давам­гайлж байлаа. Гэвч тийм юм болсонгvй. Учир нь хурлын гишvvдээс "Манай нам яахаараа єєрийнхєє намаас сонгог­д­сон Ерєнхийлєгч нараа шоо vзэж байдаг юм бэ. Анхны Ерєнхийлєгч П.Очир­батыг ямар байдалд хvргэлээ. Дараа нь Н.Багабандийг яас­наа санаж байгаа биз дээ. Гэтэл одоогийн Ерєнхийлєгч Н.Энхбаярыг ч мєн элдвээр хэлж байна. Энэ нь намын нэр хvндэд муугаар тусч байгаа. Ингэж байдгаа болих хэрэг­тэй" гэсэн шvvмжvvд хєвєрс­нєєс болсон байж мэдэх юм. Мэдээж У.Хvрэлсvх энэ бvх­нээс айж эмээнэ гэж байхгvй авч танхимын уур амьсгал тvvнийг дэмжихгvй байгааг мэдэрсэн болов уу.

Хvмvvс vг хэлж дууссаны дараагаар танхимаас намын даргын албан тушаалыг Ерєн­хий сайдаас салгах тухай асууд­лыг оруулж иржээ. Энэ тал­аар гишvvд нэлээд мар­гал­даж эхэлмэгц "Онц их хурлын тєлєє" хєдєлгєєний тэргvvн Т.Гантулга "Намын єм­нє тулгамдаад байгаа бодит шинэчлэлийн ємнє энэ бол хэтэр­хий энгийн жижиг­хэн зvйл шvv.

Хэрвээ энэ асуудлыг хэ­лэлц­мээр байгаа бол намын­хаа Их хуралд vлдээе. Одоо зєвхєн Их хурлыг парламент­дуулах эсэх дээрээ л ярил­цаж санал хураая" гэсэн нь танхимыг тэр чигт нь эргvvлж орхижээ. Энэ хvртэл єєрєєр хэлбэл, Т.Гантулгыг vг хэлэх хvртэл Бага хурал Ерєн­хийлєгчийн хяналтан дор явагдаж байсан. Гэтэл эн­дээс эхлээд хурлын явц тvvний удирдлагаас гараад явчих нь тэр. Ємнєх єдєр нь єєрийнхєє илтгэлээр Бага хурлын гишvvдээсээ намын­хаа Их хурлыг хоёр жил тутамд нэг удаа хуралдуулж байх саналыг батлуулахаар хvсч байсан намын дарга М.Энхболдын фракцынхан єєрсдєє энэ саналаасаа буцаад эхэлжээ. Ямар учраас намын дарга нь гэнэт байр сууриасаа няцаж эхэлснийг гишvvд нь ойлгоогvй аж.

Энэ нь хэрvvлийн гол сэдэв болоод ирмэгц гишvvд ил, далд санал хураана хэмээн маргалдаж эхлэхэд ерєнхий нарийн бичгийн дарга С.Баяр "Маргалдаж байснаас хэдvvлээ англи маягаар асуудлаа шийд­чихье. Намын Их хурлыг хуралдууъя гэж байгаа нь танхимын голд суучих. Харин эсрэг саналтай байгаа нь нєгєє тал руугаа суучих" гэжээ. Мэдээж тан­химын голд намын удирд­лагууд, Удирдах зєвлєлийн гишvvд сууж байж. Тэд суудлаасаа босч тан­химын зах руу сууна гэж юу байхав. Харин Д.Загджав тэргvvтэй дvvргийнхэн, Н.Болормаа нарын нийс­лэлийн намын хорооныхон хийгээд дэд сайд нар танхимыг захалжээ. Vvнээс дvгнэхэд Ерєн­хийлєгчийн талынхан хатав­ч­инд суусан хэрэг байх нь. Харин голд сууж байсан эрхмvvд дээр жигvvр, хєдєл­гєєнийхєн нэмэгдэн хvч хавсарчээ. Ингэж МАХН єєр­ийн­хєє цагаан ордон дотор тvvхэндээ анх удаа ил тодоор хоёр хуваагдах нь тэр. Хvмvvсээ тоолоход Их хур­лын тєлєє гишvvд нь 112 байсан бол Ерєнхийлєгчийг баримтлагсад 108 болж орхижээ. Энэ тоо МАХН дахь Н.Энхбаярын хяналт алдаг­даж байгааг бvрэн харуулж чадсан байна. Ийнхvv С.Баяр, Т.Гантулга нарын гэнэтийн тоглолт амжилтад хvрмэгц танхим хэдхэн разом "Юу болоод єнгєрєв єє" гэсэн шиг нам жим болоодохож. Гэтэл Их хурлаа хуралдуулахыг дэмжиж танхимын голд сууж байсан хvмvvсээс УИХ-ын гишvvн Б.Эрдэнэсvрэн, Д.Тэр­­биш­­­дагва, Г.Зандан­шатар, Т.Бадамжунай, У.Хvрэл­­сvх нар босч яваад захад очоод суучихаж гэнэ. Ин­гээд дахиад маргалдаж хаш­гир­алдаж эхлэхтэй зэрэг С.Баяр "Удирдах зєвлєлийн гишvvд ийм хачин юм хийдгээ боль. Их хурлыг хуралдуулах асуудлаа Удирдах зєвлєлийн хурал дээр ярилцаж нэгдсэн шийдвэрт хvрчихээд одоо яагаад шийдвэрээсээ буцаад байгаа юм бэ. Болиоч та нар" хэмээн уурлаж эхэлсэн байна. Гэтэл санамсаргvй байд­­лаар санаачилгаа алдаж орхисон Н.Энхбаярын талын­хан "Намыг ийм бай­далд оруул­сан намын даргыг огц­руулъя. Ийм чадамжгvй Бага хурлаа тараая. Ерєєсєє Удир­дах зєвлєл бvрэн бvрэл­дэхvvнээрээ огцорвол таар­на. Онц их хурлыг яаралтай зарлаж энэ бvхнийг шийдье" хэмээн цамнаж гарчээ. Яг энэ мєчид У.Хvрэлсvхийн хэлсэн vг маргааныг тєгсгєл бол­госон байна. Тэрбээр "Намын даргаа таны нvдэн дээр нам чинь хоёр хуваагдчихлаа. Та ерєєсєє одоо єєрийнхєє саналыг намын даргын хувьд дахиад оруулаад ир. Бага хурлын гишvvдээ цємєєрєє энэ байдлыг нэг тийш болгож шийдэж байж л энэ танхимаас гарна шvv" гэснээр намын Их хурлыг хуралдуулах эсэхийг дахин оруулж ирэхийг Удир­дах зєвлєлдєє vvрэг болгос­ноор МАХН-ын Бага хурлын хоёр дахь єдрийн хуралдаан шєнийн 02 цаг єнгєрч байхад завсарласан байна.

Ингээд єчигдєр єглєє 10 цагт МАХН-ын Удирдах зєв­лєл хуралд­жээ. Тэд намын дvрэмдээ "Хоёр жил тутамд нэг удаа их хурлаа хурал­дуулна" гэсэн тєслєє буцааж "дєрвєн жилд 1-2 удаа хурал­дууна" хэмээн єєрчилж саналаа оруулжээ. Энэ нь дэмж­лэг авч намын ээлжит Их хурлаа энэ оны аравдугаар сарын хоёрдугаар хагаст хуралдуулахаар товлож бэлт­гэл ажлыг хангах Бага хурлаа есдvгээр сарын эхээр зарлав. Ийнхvv МАХН доторх "Онц их хурлын тєлєє" хєдєлгєєн зорилгоо биелvvлэх нь тэр. Харин М.Энхболд, Н.Энхбаяр нарын тоглолтоос хожоо хайж байсан С.Баяр санамсаргvй байдлаар тус хєдєлгєєний тэргvvн Т.Гантулгатай хvч хавсарчихсан нь энэ. Мєн УИХ дахь бvлгээс нь тєрж гарсан "Элсний" гэгдэх 13 гишvvн анхандаа Ерєн­хийлєгчийн заавраар М.Энх­болдын эсрэг тоглолт єрнvvлж байсан юм шиг харагдаж байсан бол vйл явдлын єрнєл дунд "Онц их хурлын тєлєє" хєдєлгєєний Т.Гантулгын удирдлагад ор­чих­сон байсныг єнєє хэр хэн ч таагаагvй билээ. Ямартай ч 70 хувь нь Ерєнхийлєгчийн хяналтад байдаг гэх Бага хурулдан нь Их хурлаа зарлаж чадсанаар МАХН дахь Н.Энх­баяр­ын нєлєє суларч хяналтаа алдсаныг харуул­сан vйл явдал боллоо гэж дvгнэхэд буруудахгvй байх.

Их хурлаа зарласны да­раагаар С.Баяр "Одоо намын нарийн бичгийн дарга нараа сонгох асуудлаа хэлэлцэж санал хураая" гэтэл Д.Идэвх­тэн "Намын парламент дахь бvлэг завсарлага хvсч байна" гэснээр бvлэг хуралджээ. Бvлэг 13 цагаас 15 цаг хvртэл завсарлага авч хуралдсанаар бvлгийн даргаа сонгоод ороод ирж. Ч.Улаан, Ц.Нямдорж нарыг нэр дэвшvvлснээс олон­­хийн саналаар Ц.Ням­дорж сонгогдсоныг Бага хурлын гишvvдэд танилцуулсан байна. Гэтэл Ц.Нямдоржийн нэрийг сон­суутаа танхимд дахиад л маргаан эхэлжээ. Учир нь намын дvрмээрээ бvлгийн дарга намын нарийн бичгийн дарга байх ётпру аж. Гэтэл нарийн бичгийн дарга нарын асуудлыг хэлэлцээгvй байхад Ц.Нямдоржийг бvлгийн дар­гаар сонгож шууд нарийн бичгийн дарга болгосон нь гишvvдийн дургvйцлийг хvргээдэхэж. Хууль засвар­лаж огцорсон нєхрийг бvлгийн даргаар єргємжилж намын нарийн бичгийн даргад шууд оруулж байгаа нь Ерєн­хийлєгчийн талынхныг зvv­гээр хат­гаад авснаас єєрц­гvй хэрэг болсон нь мэдээж. "Удирдах зєвлєлєєс оруулж ирээгvй томилгоо болчих­лоо", "Удирдах зєвлєлд итгэл vзvvлэх эсэхийг хэлэлцвэл таарна", "Намын дарга, ерєн­хий нарийн бичгийн дарга нарын асуудлыг ч хэлэлцье" гэх мэтийн мессеж танхимд тармагц Удирдах зєвлєлєєс "Нарийн бичгийн дарга нарын асуудлыг Их хурлаараа шийдье" гэснээр маргааныг тасал­­жээ.

Эрх баригч намын Бага хурулдан иймэрхvv янзтай болж єнгєрлєє. Нийгмийн шаардаж байсан шинэчлэлийн салхи МАХН-д vлээж эхэлсэн нь томоохон дэвшил болсон гэдэгтэй санал нийлэхгvй хvн цєєн биз ээ. Ийнхvv Ерєн­хийлєгч Н.Энхбаярын нєлєє суларсан МАХН-д шинэч­лэлийн талыг баримтлагч С.Баяр, Т.Гантулга нарын vе хvссэн хvсээгvй ч эхэллээ. Гэхдээ аравдугаар сард хуралдах Их хурлын тє­лєєлєгч­дийн тоо болон хэн хэнийг сонгох эсэхийг ес­дvгээр сард хуралдах Бага хурлаар шийднэ. Их хурлаар намын даргын албан тушаал­ыг М.Энхболдоос салгаж С.Баяр авах сонирхолтой байгаа гэсэн мэдээ єчигд­рєєс яригдаж эхэлсэн. Тиймээс М.Энхболд намын­хаа ээлжит Их хурлыг хvртэл тэнсэн авчихаад байна гэсэн vг. Тэр мэдээж С.Баяр, Т.Ган­тулга нарын эсрэг ажиллаж таарна. Харин С.Баяр, Т.Ган­тулга нар хоорондоо эвтэй, нэг санаатай байж чадах эсэхийг аяндаа єрнєх vйл явдлууд харуулах биз ээ. Т.Гантулгын хувьд бол Н.Энх­баяр гэсэн томоохон дайс­ныхаа эсрэг нэгэн vе намын даргатайгаа хамтарч байсан бол Бага хурлын vеэр эсрэг тоглолт хийснээр єєртєє бас нэг дайсан нэмсэн нь мэдээж. Гэвч энэ намын профлидерvvдийн тоглолт цааш хэрхэн єр­нєхийг єнєєдєр тааварлах боломжгvй байна гэснээр тєгсгєе.

Л.Мєнхбаясгалан




Отделка квартир

Pretentions of modernity

10 налоговых несправедливостей

Рафаэлло

Контакты

Комментариев нет: